Search
Close this search box.

ТУЗ-ИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

 “Прайм Файнаншиал Холдингс ББСБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдөх Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  1. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;
  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  3. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
  4. Өөрөө , эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  5. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  6. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Ажлын байрны тодорхойлолт (байгууллагаасаа тодорхойлолт авах)
  • Өөрийн намтар (CV)
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 14-ны 18:00 цагын хооронд Викториа центр А-блок 5давхарт 501 тоот өрөөнд компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороодын төлөөлөл хүлээн авна. /Цахим хаягаар давхар хүлээн авах боломжтой/.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Нэмэлт мэдээллийг компанийн 72111010 болон info@pfh.mn хаягаар лавлана уу.
Shopping Cart